Хүсэлт бөглөх

“Монголын дата клуб” нь өгөгдлийн соёлыг түгээн дэлгэрүүлж, өгөгдөл ашиглах чадавхыг Монголд хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хөгжлийн төлөө өгөгдөл” НҮТББ-ын дэргэд байгуулагдсан ур чадвартай хамт олны нэгдэл юм.

Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл Дата клубын дүрэмтэй танилцаж, гишүүнээр элсэх маягт бөглөн, гишүүнчлэлийн хураамжаа “Хөгжлийн төлөө өгөгдөл” НҮТББ-ын Худалдаа хөгжлийн банкны 495102359 тоот дансанд тушааж (утга: нэр, утасны дугаар), төлбөрийн баримтаа Клубын Фэйсбүүк чат эсхүл contact@dataclub.mn цахим шуудангаар илгээж хүсэлтээ илгээгээрэй.

Бид хураамжаа төлсөн гишүүдтэй эргэн холбоо барьж, бүртгэлтэй имэйл хаягаар тогтмол уулзалтуудын зар хүргэх бөгөөд хаалттай Фэйсбүүк групп-т урьж цаг алдалгүй мэдээ, мэдээлэл солилцох боломж олгох юм.

Бидэнтэй нэгдсэн танд баярлалаа. Та, бидний Монголын өгөгдлийн экосистемд хувь нэмэр оруулах аялал үнэ цэнтэй, үр дүнтэй, хэн хэндээ өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Мэдэгдэл: Клубын үйл ажиллагаа, сургалт, бичил төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд тантай холбоо барих зорилгоор хувийн мэдээллийг тань Зохицуулах зөвлөл ашиглаж болзошгүй ба гуравдагч этгээдэд дамжуулахгүй болохыг үүгээр мэдэгдье.